Галина Красноборовын “Мартагдсан есөн дуу” богино хэмжээний кино Нью-Йорк хотноо болж байгаа оросын баримтат киноны хоёр дахь наадмын гол шагнал хүртлээ. Манхэттений кино төвд есдүгээр сарын 18-20-нд уралдааны 14, уралдааны бус 3 кино үзүүлжээ. Бүх Оросын кино урлагийн улсын их сургуулийн төгсөгчийн найруулагчийн анхны бүтээлд финн-угорскийн тосгоны соёл, уламжлалын тухай өгүүлэх бөгөөд 20-р зууны оросын тосгоны түүхийн уран сайхны судалгаа, элэнц, хуланцын хараалын тухай коми-пермяцкийн домог зэрэг хоёр сэдвээр бүтээжээ. Үзэгчид Орос улс болон гадаадад оршин амьдарч байсан оросын нэрд гарсан соёлын зүтгэлтэн, сэтгэгчид болох Александр Солженицын, Владимир Набоков, Василий Аксенов, Игорь Сикорск нарын тухай кино үзэж сонирхов.