Оросын “Прогресс М-67” ачааны хөлөг олон улсын сансрын станцтай салах ёс хийж байна. Ачааны хөлөг москвагийн цагаар 11:22 минутад “Од” модулиаас салгагдах ч, тойрог замд долоо хоногийн турш эрдэм шинжилгээний лабораторийн хувиар ажиллана. Сибирийн Эрхүү хотод байрлуулсан радараар эрдэмтэд хэд хэдэн туршилт хийнэ. “Прогресс” хөлгийг 9-р сарын 27-нд тойрог замаас буулгаж, “Сансрын хөлгийн оршуулгын газар” Номхон далайд живүүлнэ. Багийн гишүүд өчигдөр “ачааны хөлгөөс” өндөр үнэтэй аппартыг авч, элэгдэж дууссан тоног төхөөрөмж, станцад хуримтлагдсан хогийг ачжээ. “Прогресс” ачааны хөлөг 7-р сарын 24-нд Казахстаны Байконур сансрын буудлаас хөөрсөн юм. Түүнээс өмнө сансарт хоёр “тоот” “ачааны хөлөг” очжээ. Оны эцэст дахин гурван ачааны хөлгийг Олон улсын сансрын станцад илгээхээр төлөвлөж байгаагаас нэг нь оросын шинэ модулийг олон улсын станцад хүргэнэ.