Орос улсад А/Н1N1 томуугаар нас барсан анхны тохиолдол гарлаа. Эмч эмэгтэй аюултай томуугаар нас барсан тухай Вирус судлалын хүрээлэнгийн захирал Дмитрий Львов уламжлав. Уг эмэгтэй Болгарт хэсэг хугацаанд ажиллаад саяхан иржээ. Түүнийг нас барахаас нэг хоногийн өмнө оношийг нь тогтоосон байна. Өвчтөн энэ хугацаанд хэд хэдэн хүнд аюултай вирус тараасан байхыг үгүйсгэхгүй гэж Дмитрий Львов ярив. Ариун цэврийн ерөнхий эмч Геннадий Онищенкогийн хэлснээр Орос улсад шинэ томуугийн 381 тохиолдол бүртгэгджээ.