Владивосток хотноо өчигдөр нээгдсэн “Номхон далайн уртриг” Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын олон улсын 7 дахь наадмын уралдааны киног өнөөдөр үзүүлж байна. Үзэгчид хамгийн түрүүнд богино хэмжээний шилдэг киноны төрөлд өрсөлдөж байгаа Орос, Перу, Канад, Шинэ Зеландын найруулагчдын бүтээлийг үзлээ. Уралдааны энэ төрөлд Василий Быковын өгүүллэгээр хийсэн Игорь Хомскийн “Очная ставка”оросын кино өрсөлдөж байна. Уралдааны бүрэн хэмжээний киноны төрөлийг Хятадын кино найруулагч Цоу Пены анхны бүтээл “Хойд Хятадын бүсгүй” киногоор эхэллээ. Тус наадам 9-р сарын 25 хүртэл үргэлжилнэ. Энэ үеэр үзэгчид 25 орны 200 кино үзэж сонирхоно.