ЗХУ-ын ерөнхийлөгч асан Михаил Горбачев нэгэн зэрэг германы хоёр шагнал хүртэнэ. Тухайлбал дэлхийн мөргөлдөөнөөс сэргийлэх үйлсэд оруулсан хувь нэмрийн төлөө Дрездены, шинэчлэлийн санаачилга гаргасны төлөө “Квадрига” шагнал хүртэнэ. Германы Дойче Велле телевиз, радиогийн компани энэ тухай уламжлав. Зүүн, баруун хоёр Герман нэгдсэн 1989 онд Зүүн Европ болон ХБНГУ-д тайван шинэчлэл хийх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн Михаил Горбачевт энэ шагналыг олгож байгаа гэж Дрездены зохион байгуулах хороо онцлон тэмдэглэв. Харин “Квадрига” шагналыг Михаил Горбачев, мөн Европын комиссийн дарга Жозе Мануэл Баррозу, Чехословакийн ерөнхийлөгч асан Вацлав Гавел, хөгжимчин Мариус Мюллер-Вестерхаген, хүний эрхийг хамгаалагч Бербель Боляй нар хүртэнэ. Германы нэгдлийн өдөр 10-р сарын 3-нд энэ шагналыг гардуулна.