АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мягмар гаригт Нью-Йорк хотноо болох НҮБ-ын ерөнхий ассамблейн 64 дэх чуулганы хүрээнд Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Палестины автономит нутгийн тэргүүн Махмуд Аббас нартай гурван талын уулзалт зохион байгуулах бодолтой байна. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Роберт Гиббс бямба гаригт энэ тухай уламжлав. Ойрх Дорнодод энх тайван тогтоох үйл явцыг эрчимжүүлэх Вашингтоны ерөнхий хүч чармайлтад энэ уулзалт багтаж байна гэж америкийн төлөөлөгчид тэмдэглэв.