АНУ-ын Батлан хамгаалахын сайд Роберт Гейтс Чехи, Польшид пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байрлуулах төлөвлөгөөг өөрчилсөн нь Орос улсад буулт хийж байгаа хэрэг хэмээн АНУ-ын Бүгд найрамдах улсын намын байр суурийг эрс няцаалаа. Пуужингийн системийн талаар шийдвэр гаргахад Москвагийн байр суурь ямар ч үүрэг гүйцэтгэгээгүй хэмээн тэрээр “Нью Йорк Таймс” сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. Орос улсаас бус харин Ираны зүгээс нүүрлэж байгаа аюул заналаас сэргийлэхийн тулд пуужингийн систем байрлуулж байгааг Пентагоны тэргүүн давтан хэлсэн юм. Америкийн тагнуулын шинэ мэдээгээр Тегеран ойрын жилүүдэд алсын тусгалтай пуужинтай болох магадлал бага тул дээрх төлөвлөгөөг өөрчилжээ.