Орос улсад “Үндэсний гүйлтийн уралдаан” эхэлж байна. Бүх оросын гүйлтэд нэг сая таван зуун мянга орчим хүн оролцож байна. Газар зүйн хамарсан байдал, оролцогчдын тоогоор энэ гүйлт дэлхийд хамгийн томд ордог юм. Энэ жил гүйлтийн уралдааныг зохион байгуулагчид оролцогчдын насны ангиллыг харгалзан 1-12 км хүртэл таван зам тогтоов. Кросс гүйлт хөнгөн атлетикийн эртний төрлийн нэг юм. Кросс гүйлт орчин цагийн хөнгөн атлетикийн спортын анхны төрлүүдийн нэг бөгөөд 20-р зууны эхэнд Олимпийн наадмын хөтөлбөрт багтсан билээ.