Монгол улсын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаа тэргүүтэй Монголын 9 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгч соёл болон гэгээрлийн ажлаар өнгөрсөн долоо хоногт Алтайд очлоо. Монголын найрамдалын нийгэмлэгийн холбооны төлөөлөгчдөөс гадна монголын зураач, уран бүтээлчид төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтжээ. Айлчлалын хүрээнд Алтайн хязгаарын захиргаа, Барнаулын их сургууль, дунд сургуульд очиж, Алейскт хотын өдрийн арга хэмжээнд оролцож, Полковниково тосгонд Г.С.Титовын нэрэмжит сансрын нисэгчдийн музейг сонирхосон юм. Манай сурвалжлагч Ольга Иванова Алтайн хязгаарын удирдах газрын олон улс болон бүс нутаг хоорондын харилцааны асуудал эрхэлсэн орлогч дарга Роман Рузановтай ярилцжээ. 
Алтайн хязгаар болон Монгол улсын хамтын ажиллагааны тэргүүн зэргийн зорилт нь юу вэ? 
Монголын төлөөлөгчид, Алтайн хязгаар, Алтайн их дээд сургуулийн удирдлагуудтай ажлын уулзалт хийх үеэр янз бүрийн түвшинд орос-монголын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг хэлэлцсэн. Боловсролын салбарт хамтран ажиллах нь хамгийн ирээдүйтэй чиглэлийн нэг байна. Монголын төлөөлөгчид Алтайн улсын техникийн их сургууль, Алтайн улсын их сургууль, Алтайн соёл, урлагийн улсын академид очсон. Оюутан багш нарыг солилцож, дадлага хийлгэх, боловсролын салбарт тэр дундаа хэл сургах тухайд хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай хэлэлцлээ. Орчин үеийн хэлний хэм хэмжээнд нийцэх, чанартай арга зүйн ном өнөө үед байхгүй тул Монголд орос хэлний сурах бичиг бэлтгэх шаардлагатай байна гэж Алтайн хязгаарын удирдах газрын олон улсын болон бүс нутаг хоорондын харилцааны асуудал эрхэлсэн газрын орлогч дарга Роман Рузанов ярилаа. Монголын боловсролын байгууллагад орос хэлний сурах бичиг бэлтгэхэд алтайн эрдэмтэд оролцох талаар тохиролцсон. “Монголын анд нөхдийн нийгэмлэгийн” Алтайн бүс нутгийн салбар, Алтайн хязгаарын засаг захиргаа, Алтайн улсын их сургуулийн дэмжлэгээр энэ зун Ховдын их сургуульд Орос хэлний төв нээсэн. Мөн Алтайн улсын техникийн их сургуулийн дэмжлэгээр Баян-Өлгий аймгийн их сургуулийн баазад түшиглэн орос хэлний бэлтгэл анги нээхээр төлөвлөж байна. Сурлага сайтай оюутнууд тус хязгаарын их дээд сургуульд элсэж, хэлний дамжаанд сурана. Дунд боловсролын байгууллагын түвшинд мөн хүмүүнлэгийн харилцааг хөгжүүлсээр байна. Монголын төлөөлөгчид Барнаулын нэгэн сургуульд очсон. Төлөөлөгчид багш, сурагчидтай уулзах үеэр Улаанбаатар хотын нэг дунд сургуультай нөхөрсөг харилцаа тогтоох санаачилга гаргасан байна. Айлчлалын төгсгөлд Монголын уран бүтээлчид эх орныхоо өнгө төрхийг тодорхойлсон хөөмий, бүжиг, уран зэрэг зэрэг авьяас, уран бүтээлээ толилууллаа. Хамгийн гол нь ард түмний соёлыг ойлгоход орчуулга шаардлагагүй байсан. Урлаг өөрийн гэсэн хэлтэй тул орчуулах хэрэггүй. Талууд бүгд сэтгэл хангалуун байлаа.
Хүмүүнлэгийн хамтын ажиллагаанаас гадна Монгол улс болон Алтайн хязгаар “Бидний орон гэр Алтай” олон улсын зохицуулах зөвлөлийн хүрээнд хамтран ажиллаж байна. Энэ талаар та ярихгүй юу?
Энэ зөвлөлд 4 орны төлөөлөл багтдаг. Монгол улсаас /Баян-Өлгий, Ховд аймаг/, Орос улсаас /Алтайн бүгд найрамдах улс, Алтайн хязгаар/, Хятад улсаас /Шиньжаан уйгурын автономит нутаг/, Казахстанаас /Дорно-Казахстаны муж/ хүмүүнлэг, аялал жуулчлалын хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлж байна. “Их алтай” хэмээн нэрлэдэг нутгаар үргэлжилдэг аялал жуулчлалын хамтарсан маршрут бий. Одоо бүх чиглэлээр боловсруулж байгаа “Алтай-Алтан уул” маршрут нэлээд ирээдүйтэй юм. Төр засгийн түвшинд хил давах бэрхшээлтэй асуудлыг шийдэж чадвал, хилийн нутгаар визгүй зорчих боломжтой болно. Үүнээс гадна манайд Орос, Монгол, Хятад, Казахстаны төлөөлөгчид цугладаг зуны сургуулийн тосгон бий хэмээн Алтайн хязгаарын олон улс болон бүс нутаг хоорондын харилцааны асуудал эрхэлсэн газрын орлогч дарга Роман Рузанов ярьж байна. Тэд Их алтай болон бусад тулгамдсан асуудлыг хэлэлцдэг. Юуны түрүүнд энэ бүс нутгийн онгон байгалийн тэрчигт нь хадгалах тухай юм. Энэ цугларалтын эцэст төлөөлөгчид зөвлөмжийн шинжтэй шийдвэр гаргаж, амьдралд хэрэгжүүлдэг. Та бүхэн Алтайн хязгаарын олон улс болон бүс нутаг хоорондын харилцааны асуудал эрхэлсэн газрын орлогч дарга Роман Рузановтай хийсэн ярилцлагыг сонслоо. 
<сонсох>