Харвасан мины исгэрэх чимээ, дэлбэрэлт, эвдэрч сүйдсэн барилга зэрэг жилийн өмнө болсон энэ үйл явдал өнөөдөр Өмнөд Осетийн оршин суугчдад хар дарсан зүүд шиг санагдаж байна. Тус бүгд найрамдах улс 9-р сарын 20-нд тусгаар тогтнолын баяраа тэмдэглэж байна. Өмнөд Осет бүр 1990 онд тусгаар тогтнолоо зарласан ч, Гүржийн арми 2008 оны 8-р сард тус улсад цөмрөн орох үеэр олон хүний амиар тусгаар тогтнолоо жинхэнэ утгаар олсон юм. Орос, Никарагуа, Венесуэл зэрэг улс тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрсний дараа Өмнөд Осет жилийн дараа бүрэн эрхийн дагуу улс тунхагласан өдрөө тэмдэглэж байна. Өмнөд Осетийн нийслэл Цхинвал илт өөрчлөгдөж байна. Гүржийн их бууны ангийн сүйтгэсэн хэсэгт шинэ бичил хороолол, цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай зэргийг байгуулж байна. Өнгө өнгийн зурагт хуудас, гэрэл чимэглэл, гэрлэн самбар, агаарын бөмбөлөг байрьсан хүүхдүүд нийслэлийн гудамжинд бужигнаж, баярын энэ өдөр хот өнгөө заслаа. Хаа сайгүй хөгжим эгшиглэж, инээд хөөр сонсдож, гудамжинд Кавказ уламжлалаар том ширээ засч, зочдоо урин залж байна. Өнөөдөр уй гашуу тохиож байгаагүй мэт байна. Гэхдээ бид юуны түрүүнд өнөөдөр манай орны эрх чөлөөний төлөө 2008 оны 8-р сард амь үрэгдсэн хүмүүсээ эргэн дурсана гэж Өмнөд Осетийн ерөнхийлөгч Эдуард Кокойты хэлэв. Энэ үнэхээр нүдэнд нулимс хурсан баяр юм. Өмнөд Осетийн ард түмэн бараг 20 жилийн турш тусгаар тогтнолоо зарлаж, үүнийг хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө тэмцсэн. Өмнөд Осетийн ард түмэн 2008 оны 8-р сард болсон эмгэнэлт үйл явдлаас холдож байгааг би харж байна. Хүүхдүүдийн нүүрэнд инээмсэглэл тодорч, аз жаргалаар гийж байна. Энэ бүхэн сэтгэлд өег байна.  Энэ баярт өдрийг үзэж чадаагүй тэр хүмүүсийн дурсгалыг хүндэтгэснээр баярын ажиллагаа эхэлсэн юм. Тус бүгд найрамдах улсын ерөнхийлөгч Абхаз болон Оросын төлөөлөгчидтэй хамт эх орноо хамгаалагчдын хөшөөнд цэцэг өргөлөө. Дараа нь Цхинвалийн төв талбайд цэргийн парад болж, Орос улсын Батлан хамгаалах яамны цэргийн нэгдсэн найрал хөгжим анх удаа тус бүгд найрамдах улсын төрийн дууллыг эгшиглүүллээ. Хотын бүх талбайд найрал хөгжим эгшиглэж, тэнгэрт өнгө өнгийн салют буудах төр оройг Өмнөд Осетийн оршин суугчид тэсч ядан хүлээж байна.