0Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Москва хотноо “Сколково” бизнес сургууль нээнэ. Төрийн тэргүүн энэ сургуулийн олон улсын ивээн тэтгэх зөвлөлийн дарга юм. Энэ сургуулийг дэлхийн томоохон компаниуд үүсгэн байгуулжээ. “Сколково” сургууль сургалтын бүрэн мөчлөгтэй, бизнесийн удирдлагын магистр зэрэг буюу ЭмБиЭй хөтөлбөрийг Орос улсад анх удаа нэвтрүүлсэн юм. Дэлхийд өөр хаана ч сургалтын энэ хөтөлбөр байхгүй. Боловсролын үйл явцын гуравны хоёр нь уламжлалт лекц хэлбэрээр бус төсөл хэлбэрээр хэрэгждэг байна. Оюутнууд компанид амьдрал дээр төсөл хэрэгжүүлдэг байна. Ийнхүү сургалтын системийг бодит төслөөр явуулдаг юм.