Умард Атлантын эвслийн цэргийн дээд байгууллага болох НАТО-ийн цэргийн хороо Орос улстай хамтын ажиллагаагаа сэргээх бодолтой байна. Тус цэргийн хорооны дарга адмирал ЖанПаоло ди Паола бямба гаригт Лиссабонд дууссан тус хорооны хурлын төгсгөлд болсон хэвлэлийн бага хурлын үеэр, Москва болон Брюсселийн харилцааг ойртуулах хугацаа болоод тодорхой үр дүнгийн талаар нэлээд болгоомжтой мэдэгдэл хийв. Орос улстай цэргийн салбарт хамтын ажиллагаагаа сэргээх нь чухал хүчин зүйл хэмээн тэр мэдэгдэв. Өнгөрсөн оны 8-р сард болсон үйл явдлын дараа хөрсөн харилцааг даван туулахын тулд оросын тал энэ үйл явцад дорвитой оролцоно гэдэгт найдаж байгаагаа Ди Паоло илэрхийлэв. 2010 оны эцэст 2011 оны эхэнд Португалид болох НАТО-ийн дараагийн дээд хэмжээний уулзалтад бэлтгэх ёстой эвсэл шинэ үзэл баримтлалаа боловсруулж эхэлсэн тухай Хорооны дарга уламжлав. Эвсэл байгуулагдсан цагаасаа 60 жилд хамгийн хүнд үеэ даван туулж байна гэж адмирал хүлээн зөвшөөрөв. Хуралдаанд оролцогчид ди Паологийн хэлснээр өнөө үед НАТО-ийн хувьд чухал асуудал Афганистаны байдлыг хэлэлцжээ.