Хятад улс америкийн тагнуулын ажиллагааны шинэ стратегийг эрс шүүмжлэв. Хэтдээ АНУ-ын ашиг сонирхолд заналхийлэх орнуудын дотор Хятадыг дурдсан илтгэлийн хэсгийг БНХАУ-ын БХЯ «маш хариуцлагагүй бодлогын» илэрэл хэмээн нэрлэжээ. ОДХ радиогийн тоймч Игорь Денисовын энэ тухай дэлгэрэнгүй өгүүлсэн тэмдэглэлийг сонсогчдынхоо анхааралд толилуулъя.
Хятадын БХЯ-ны төлөөлөгчийн зохих мэдэгдлийг «Чайна дейли» сонинд нийтлэжээ. БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Зян Юй үүний өмнө ИТАР-ТАСС-ын асуултад хариулахдаа, Бээжин АНУ-д хандан «хүйтэн дайны» сэтгэлгээнээс татгалзаж, америкийн хүн амыг буруу ойлголтод хүргэж мэдэх ийнхүү мэдэгдлийг нийтлэхээ болихийг уриалсан билээ. Дипломат ажилтны ярьснаар бол «хятадын хөгжил ямар ч улсад заналхийлэхгүй». Хятадын батлан хамгаалах тусгай газрын төлөөлөгчийн хэлсэн үг бараг адилхан утга агуулгатай байна.
Цэргийн салбарт хоёр орны хамтын ажиллагааны хөгжлийг хохироох уг яриа мэдэгдлийг тараахаа зогсоохыг БНХАУ-ын БХЯ-ны албан ёсны төлөөлөгч АНУ-аас шаардав. Батлан хамгаалах тусгай газрын төлөөлөгчийн ярьснаар бол АНУ-ын маш хариуцлагагүй үзэл санаа, мэдэгдлүүд огт үнэн биш байна.
Америкийн тагнуулын үйл ажиллагааны шинэ стратегийг Вашингтонд энэ долоо хоногт зарлан мэдээлснийг дурдая. Түүний нэгэн бүлэгт Орос, Хятад, Иран, БНАСАУ-ыг «АНУ-ын ашиг сонирхолыг сөрөн зогсож мэдэх орнууд» гэжээ. Цэргийн хүч хэрэглэх, тагнан турших ажиллагаа явуулах зэрэг уламжлалт арга замаар төдийгүй шинэ тухайлбал кибер орон зайд ажиллагаа явуулах арга барилаар хийж мэднэ гэж баримт бичгийг зохиогчид үзэж байна.
Илтгэлд АНУ-ын урьдын засаг захиргаанаас хятадын цэргийн сүр хүчэнд өгсөн үнэлгээг давтсанаас өөр ямар нэг зарчмын хувьд шинэ зүйл алга. Хятадын эрчимтэй үсрэлтийг америкийн шинжээчид дан өрөөсгөл талаас нь авч үзэж, АНУ-ын стратегийн ашиг сонирхолд тулгарсан аюул гэжээ. Энэ нь Барак Обамын америкийн шинэ засаг захиргаа америк-хятадын харилцааны хүрээнд түншдээ үл итгэж, «хятадын түрэмгийлэл» гэгч санаанаас зохиосон зүйлийг үргэлж өөгшүүлж байгааг тусган харуулав. Дашрамд ярихад АНУ БНХАУ хоёр ойртох нь гарцаагүй. Дэлхийн ажил үйлсийг шийдвэрлэх супер хоёр улс бий болж байна гэсэн зарим улс төр судлаачдын дүгнэлтийг дээрх шинэ стратеги эргэлзээтэй болгож байна. Оросын ШУА-ийн АНУ Канадын хөрээлэнгийн захирал Сергей Рогов санал бодлоо илэрхийлэж байна
«Оросын шинжээч хятад-америкийн орчин цагийн харилцааг хөндөн ярихдаа хэт олон зөрчил гарсан. Бид хамтран ажиллахад бэлэн байна. Гэвч тодорхой болзлоор хамтран ажиллана. Та нар бидэнд хөтлөгдөж, бидний дүрмийг даган мөрдөх ёстой гэж америкийн талаас Хятадад мэдээлсэн нь гол зөрчил мөн. Харин Хятад америкийн дүрмээр ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй гэж үзэж байна» гэв.