ПДХ системийн нэг хэсгийг Дорнод Европт байрлуулахаас татгалзах тухай АНУ-ын шийдвэрийг дэлхийд нааштай тайлбарлан үнэлж байна.
Брюссельд өчигдөр цугларсан Европын холбооны удирдагчид Барак Обамын мэдэгдлийг дэмжив. Энэ нь «одоо Оростой харилцах хүрээнд гарсан түвэг бэрхшээлийг давах боломж өгч байна» гэж ХБНГУ-ын канцлер Ангела Меркель хэллээ. Обама бүх талаар маш сайн санаачилга дэвшүүлсэн гэж Францын ерөнхийлөгч Николя Саркози үзэж байна.
АНУ-д ч ерөнхийлөгчийнхээ шийдвэрийг сайшаан дэмжиж байна. Засаг захиргаанаас Европ дахь ПДХ системд уян хатан хандсан гэж конгрессын Хельсинкийн комиссын хоёр дарга Бенжамин Кардин, Элси Хастингс нар мэдэгдлээ. Энэ нь ухаалаг хандлага хэмээн америкийн нэрд гарсан улс төр судлаач Дмитрий Саймс үзэж байна. Обамын засаг захиргаа Төв, Дорнод Европын ашиг сонирхолыг харгалзан үзэж байгаа нь мэдээжийн хэрэг. Гэвч Жорж Бушийн бодлогыг бодоход нутаг дэвсгэрт нь байрлуулах ПДХ системийн нэг хэсгийг Москвад шахалт үзүүлэх хэрэгсэл хэмээн үзсэн Прага-Варшав хоёрт хөтлөгдөхөөс татгалзсан гэж тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагдаа мэдэгдлээ.
АНУ-ын бодлогод өөрчлөлт гарсаныг Орос улсад сэтгэл ханамжтай хүлээж авсан. Ерөнхийлөгч Дмитрий Медведев үүнтэй холбогдуулан мэдэгдэхдээ
Энэ сэдвийг Лондон Москвад АНУ-ын ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ хэлэлцсэн. Орос АНУ хоёр пуужинг дэлхий даяар тархаах аюулыг хамтран дүгнэхийг хамтрасан мэдэгдлүүддээ тэмдэглэхээр тохирсон юм. Ийнхүү ажиллах сайн нөхцөл бүрэлдэж байгааг Вашингтонд хийсэн мэдэгдэл харуулсан гэв
Гэвч Вашингтоны шийдвэртэй холбогдон сэтгэл хэт хөөрөх учир үндэс алга гэж Улсын думын олон улсын хэрэг эрхлэсэн хорооны дарга Константин Косачёв үзэж байна.
Энэ нь төсгөл биш, бүрэн төгс зөвшөлцсэн үйл хэрэг биш. Гэвч яриа хэлцээ гэдэг нь лавтай. Энэ нь АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг хангах үзэл санааны нэгэн адил буурьтай жинтэй оросын байр суурийг харгалзаж үзсэн хэрэг гэж Косачёв хэллээ.
Барак Обамын шийдвэр бол ПДХ шинэ системээс бүрэн татгалзсан хэрэг бишээ. АНУ мөн системийн нэг хэсгийг Чех, Польш хоёр улсад газар дээр байрлуулахын оронд ПДХ уян хатан системээ гол төлөв тэнгис далайд 2015 он гэхэд байрлуулахаар төлөвлөжээ. Иймээс тодорхой аюул хэвээр байгаа гэж НАТО эвслийн дэргэдэх ОХУ-ын байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин үзэж байна.
Стратегийн ПДХ байгууламжуудыг байрлуулах хөлөг онгоцууд нэг газраас нөгөөд шилжиж мэднэ. Орос НАТО эвслийн буюу Орос АНУ-ын хоорондын харилцаа түгшүүртэй болвол оросын эрэгт ойртоно гэж Рогозин хэллээ.
Орос-америкийн харилцааг хүндрүүлсэн ПДХ асуудлыг шийдвэрлэх замаар одоохондоо зөвхөн анхны алхам хийгээд байна. Хоёр талын ашиг сонирхолыг адилхан харгалзан үзэх олон улсын аюулгүй байдлын системийг төлөвшүүлэх асуудлаар оновчтой яриа хэлцээ хийх замаар тус хандлагыг бэхжүүлэх хэрэгтэй.