Орос улс H1N1 томуугийн эсрэг вакциныг боловсруулахад ТУХН-ийн орнуудад туслана гэж эруул ахуйн ерөнхий эмч Геннадий Онищенко мэдэгдлээ. Түүний ярьснаар бол тэгснээрээ Орос улс өвчлөлтийг олон улсын хэмжээнд гааруулахаас сэрэмжлэхэд туслахын хамт иргэдээ хамгаална. Эдүүгээ манай оронд аюултай вирусын эсрэг дөрвөн вакциныг туршиж байна. Оросын бүх оршин суугчдад энэ оныг дуустал тарилга хийж эхлэнэ. Дэлхийд 280 мянга гаруй хун H1N1 томуугийн халдвар авсан бөгөөд 3700 гаруй нь нас нөгчив. Сүүлийн үеийн мэдээ баримтуудаас харахад Орос улсад өвчлөсөн 372 тохиолдлыг бүртгэжээ.