Оросын «Союз-2» зөөгч пуужингаар сансрын зургаан аппарат, технологийн нэгэн төхөөрөг түүний дотор оросын «Метеор-М» цаг уурын хиймэл дагуулыг тойрог замд сүүлийн 10 жилд анх удаа гаргав. Хиймэл дагуул цаг уурын урьдчилсан мэдээ шуурхай авахад туслана. Оросын сүүлчийн цаг уурын хиймэл дагуул одоогоос таван жилийн өмнө жагсаалтаас гарсан билээ. Түүнээс хойш Оросын усан цаг уурын төв гадаадын сансрын аппаратуудаас зохих мэдээлэл арга буюу авч байсан. Эдүүгээ «Метеор» ангилалын 2 дахь хиймэл дагуулыг ирэх оны эхээр хөөргөхөд бэлтгэж байна. Дэлхий орчмын тойрог замд гаргах цаг уурын хиймэл дагуулыг туйлын бус нутагт хөлөг онгоцны хөдөлгөөнийг хангахад хэрэглэнэ.