ЮНЕСКО-гийн гүйцэтгэх зөвлөл байгууллагынхаа шинэ ерөнхий захирлыг өчигдөр сонгож чадсангүй. Нэмэлт санал хураалт өнөөдөр явагдана. Ёсон нэр дэвшэгч НҮБ-ын боловсрол, ШУ, соёлын асуудал эрхлэсэн байгууллагын дээд тушаалд нэр дэвшив. ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Александр Яковенко тэдний дотор байна. Парис дахь ЮНЕСКО-гийн төв байрнаас уламжласнаар бүх нэр дэвшэгч дараачийн санал хураалтын жагсаалтад байна. Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн 58 улсын 30-аас цөөнгүй санал авсан нэр дэвшигч сонгогдоно. Ялагч нь сүүлийн 10 жилд байгууллагыг тэргүүлж байсан японы дипломат ажилтан Коитиро Мацуурыг солих юм.