ПДХ байгууламжуудынхаа нэг хэсгийг Польш Чех хоёр улсад байрлуулахаас татгалзах тухай АНУ-ын шийдвэрийг европын зонхилох орнуудын удирдагчид сайшаан дэмжиж байна. Тэд ЕХ-ны ээлжит бус дээд хэмжээний уулзалт Брюссельд өчигдөр дууссаны дараа үг хэлжээ. Мөн алхам Өрнөд Орос улсын ойртолын дохио болсон гэж Германы канцлер Ангела Меркель онцлон тэмдэглэв. АНУ-аас маш сайн шийдвэр гаргасан гэж Францын ерөнхийлөгч Николя Саркози үзэж байна. Тус алхам цөмийн зэвсэгтэй гүрэн улсуудын итгэлцэл бэхжих үйл явцыг тусган харуулсан гэж Их Британы ерөнхий сайд Гордон Браун онцлон тэмдэглэлээ. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама стратегийн ПДХ системийн шинэчлэсэн төлөвлөгөөг өчигдөр зарлан мэдээлэв. Түүний байгууламжуудын нэг хэсгийг Чех, Польш хоёр улсад байрлуулах заалт баримт бичигт алга. Орос улсыг ПДХ системийг шинэчлэн байгуулахад урисан байна. ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев АНУ-ын шийдвэрийг сайшаан дэмжлээ.