Баян-Өлгий аймгийн засаг даргын тамгын газар энэ оны 3-р сард аймгийн эдийн засгийг хөгжүүлж, дэмжих үүднээс Алтайн хязгаарын дарга Александр Карлинаас техникийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд туслахыг хүссэн юм. Алтайн хязгаарын захирагчийн хүсэлтээр Алтайн улсын техникийн их сургуулийн төлөөлөгчид тухайн сард Баян-Өлгий аймагт очсон байна. Айлчлалын дүнд Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёлын газар, Алтайн улсын техникийн их сургууль хамтран ажиллах тухай протоколд гарын үсэг зуржээ. Тухайлбал Баян-Өлгий аймгийн оюутнуудыг Алтайн улсын их сургуулиудад суралцуулахаар шийдсэн байна. Манай сурвалжлагч Ольга Иванова Алтайн улсын техникийн их сургуулийн олон улсын боловсрол, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн дэд захирал Владимир Сковородниковтой ярилцсан юм.
Владимир Сковородников, талууд өөр ямар тохиролцоонд хүрсэн бэ? 
Орос хэл сурах, Баян-Өлгий аймгийн мэргэжлийн техникийн сургуулийн хөгжилд дэмжлэг үзүүлэх төвийг нээхээр болсон. Алтайн улсын техникийн их сургууль 9-р сарын 1-нд Баян-Өлгий аймагт орос сургууль нээсэн юм. Өнөөгийн байдлаар 70 орчим хүүхэд тэнд орос хэл сурна. 6-11 анги болон Алтайн бүгд найрамдах улсын их сургуулиуд тэр дундаа манай техникийн их сургуульд элсэн суралцах сонирхолтой хүмүүст хоёр төрлийн хөтөлбөрөөр орос хэл заана” гэж тус их сургуулийн дэд захирал Владимир Сковородников ярьж байна. Манай их сургууль орос хэлийг гадаад хэлийн хувьд заах эрхийн бичигтэй. ОХУ-ын Боловсролын яам баталсан хөтөлбөрөөр Монголд орос хэл заана. Москвагийн Пушкины нэрэмжит Улсын орос хэлний дээд сургуульд дадлага хийсэн орос багш нар хичээл зааж байна. Алтайн улсын техникийн их сургууль оросоор хичээл заах мэргэжлийн сургууль нээхээр төлөвлөж байна. Энэ сургууль Баян-Өлгий аймгийн мэргэжлийн сургуулийн баазад тулгуурлан 9-р сарын 20-нд хичээлээ эхэлнэ. Баян-Өлгий аймгийн орос сургуулийн сурагчдад Алтайн хязгаараас сурах бичиг, орос уран зохиолын ном бэлэглэжээ. Алтайн улсын техникийн их сургууль хожмоо монгол сурагчдаас шалгалт авах нүүдлийн комисс байгуулахад бэлэн байна. Монголын өнөөгийн сурагчид ирээдүйд Алтайн улсын техникийн их сургуулийн оюутан болно гэдэгт тус их сургуулийн захирал Лев Коршунов найдаж байгаа тухай их сургуулийн дэд захирал Владимир Сковородников ярив. Энэ жил монголын 35 сурагч манай их сургуулийн нэгдүгээр дамжаанд элссэн.
Алтайн улсын техникийн их сургууль Ховд аймагт орос хэлний төв байгуулахаар төлөвлөж байгаа тухай сонссон. 
Алтайн улсын их сургуулийн салбар Архитектур, дизайны дээд сургууль Ховдын их сургуулийн архитектурын тэнхимтэй хамтран ажиллах хөтөлбөр боловсруулж байна. Бид жилийн өмнө сургалтын үйл ажиллагааг сайжруулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг тийш илгээсэн. Алтайн улсын их сургууль Ховд аймагт орос хэлний төв байгуулах гэрээг Ховдын их сургуультай саяхан байгуулсан. Одоогоор Архитектур, дизайны салбарт мэргэжилтэн бэлтгэх сургалтын төлөвлөгөөг уялдуулж байна. Ховдын их сургуульд 3 жил, Алтайн улсын техникийн их сургуульд 2 жил, “3+2” зарчмаар сургалт явуулна. Мэдээж хэрэг оюутнууд Барнаулын их дээд сургуульд үргэлжлүүлэн суралцахын тулд эхний гурван жил орос хэл эрчимтэй сурна. Тиймээс Ховдын их сургуульд бэлтгэл анги нээж, манай хоёр багш тэнд ажиллана гэж Их сургуулийн дэд захирал Владимир Сковородников ярилаа. Үүнээс гадна Ховдын их сургуулиас “архитектур болон дизайн” мэргэжлээр жил дадлага хийх нэг хүнийг бид 9-р сард хүлээж авна. Энэ хүн жилийн дотор багшлах системтэй танилцаж, сургалтын үйл явцыг ажиглаж, монголд очсон хойноо Алтайн их сургуульд суралцах хүсэлт гаргасан монгол оюутнуудыг Ховдын их сургуульд бэлтгэнэ. Ингэснээр оуютнууд монгол, орос хоёр диплом өвөртөлнө. 
Та бүхэн Алтайн улсын техникийн их сургуулийн олон улсын боловсрол, хамтын ажиллагааны дэд захирал Владимир Сквородниковтой хийсэн ярилцлагыг сонслоо.