Халх голд зөвлөлт-монголын цэргүүд Японы милитарист цэргийн бүлэглэлийг ялсны 70 жилийн ойд зориулсан “Их тал нутгийн ялалтын туг” ОХУ-ын Сибирийн холбооны тойрог болон Монголын залуучуудын уран сайхны уран бүтээлийн наадам өнөөдөр Буриадын нийслэлд өндөрлөллөө. ОХУ-ын Соёлын яам, Монгол Улсаас Улаан-Үдэд суугаа Монгол улсын консулын газар, Буриадын төр засаг, олон нийтийн байгууллага наадмыг зохион байгуулжээ. Халх голд ажилласан хайгуулын клубын гишүүд энэ арга хэмжээнд оролцсон байна. Наадмын хүрээнд ахмад дайчин, эрдэмтэн, түүхч, сурагчидтай уулзалт зохион байгуулж, ойн арга хэмжээнд зориулсан “дугуй ширээний уулзалт” боллоо. Мөн “Халх голын он дараалсан бичиг: өчигдөр, өнөөдөр, маргааш” сэдэвт нүүдлийн гэрэл зургийн үзэсгэлэн гарчээ. Наадамд оролцогчид наадмын галаас зул асааж, жижиг завиар Уда голоор хөвж, түүхэн тулалдаанд оролцсон баатаруудын дурсгалыг хүндэтгэв.