Халх голд японы булаан эзлэгчдийг бут ниргэсний 70 жилийн ойд зориулсан цуглаан Волгоград хотноо боллоо. Хотын оршин суугчид Монголын нутагт болсон тулалдаанд амь үрэгдсэн баатаруудын хөшөөний урд цуглав. Тэр зарлаагүй дайнд оролцсон, “Халх голын тулалдаанд оролцсоны төлөө” медалиар шагнасан ахмад дайчин Виктор Гомасков, эх орны дайны ахмад дайчид, орон нутгийн засаг захиргаа, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид, сурагчид Халх голын тулалдаанд үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн минут номхон зогсож, дайчдын хөшөөнд цэцэг өргөв.