Арктикт оросын туйл судлаачдын ээлжит отрядын ажил эхэлж байна. Тэдний эрдэм шинжилгээ судалгааны “Хойд туйл-37” хөвөгч станц одоогоор Врангелийн арал орчимд байна. Мөс зүсэгч “Ямал” хөлөг онгоцоор туйл судлаачдыг хойд өргөрөгт хүргэсэн юм. Мөс зүсэгч хөлөг өнөөдөр Мурманскт өмнөх экспидицид оролцогчдыг авчирсан байна. Тэд бараг жилийн турш хөвөгч станцаар Арктикийн зүүн хэсгээс баруун хэсэг хүрэл хэрж, агаар мандал, мөсөн давхарга, Хойд мөсөн далайд болж байгаа үйл явцын талаарх эрдэм шинжилгээний ер бусын мэдээлэл цуглуулсан юм. Сүүлийн үед Арктик болоод түүний стратегийн нөөцийг их сонирхох болсноор хөвөгч станцын мэдээллийн үнэ цэнэ нэлээд өсчээ. Өнөөгийн байдлаар зөвхөн Орос улс ийм судалгаа хийх туршлагатай билээ.