Москва Өмнөд Осет боон Абхазийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн шалтгаар бүрэн эрхийг нь түтгэлзүүлблэл Оросын төлөөлөгчид Европын зөвлөлийн Парламентын ассамблейн хуралдааныг орхино. Улсын Думын Зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар оросын төлөөлөгчдөд ийм удирдамж өгчээ. Европын Зөвлөлийн Парламентын ассамблейн ээлжит хурал 9-р сарын 28-нд Страсбург хотод нээгдэх бөгөөд оросын төлөөлөгчдийн санал өгөх эрхийг хасах тухай Гүржийн санал болгосон тогтоолын төслийг хэлэлцэх юм. Гүрж өнгөрсөн оны 8-р сард Өмнөд Осетид халдсан бөгөөд Абхазид мөн ийм ажиллагаа явуулахаар зэхэж байсан юм. Орос улс энх тайван тогтооход халдан түрэмгийлэгчдийг албадах ажиллагаа явуулж, дараа нь хоёр бүгд найрамдах улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн юм.