Вашингтон Европт пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байрлуулах төлөвлөгөөнөөс татгалзавал Москва сайшаах бөгөөд ийм шийдвэрийн албан ёсны баталгааг Вашингтоноос хүлээж байна. Чехид радар, Польшид 10 пуужин амдан сөнөөгч байрлуулах төлөвлөгөөг АНУ хэрэгжүүлэхгүй хэмээн мэдэгдсэн талаар Орос улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгч ийм тайлбар хийсэн юм. Алсын тусгалтай пуужин бүтээх Ираны хөтөлбөр таамаглаж байснаас тийм хурдан хэрэгжихгүй тул ийнхүү шийдсэн гэж “Уолл стрит жорнел” сонин уламжилжээ. Ираны зүгээс нүүрлэж байгаа пуужингийн аюул заналаас хамгаалах шалтгаар Жорж Бушийн засаг захиргаа пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байрлуулах төсөл хэрэгжүүлэхийг идэвхтэй шахаж байсан юм. Барак Обама ерөнхийлөгч болсны дараа АНУ энэ төлөвлөгөөг илүү нарийвчлан судлана хэмээн мэдэгджээ.