Тулгууртай хариалтын төрлөөр олимпийн хоёр удаагийн аварга, оросын домогт тамирчин Елена Исинбаеваг Орос улсын ЭКСПО-2010 элч хүндэт цол олгов. Шанхай хотноо Дэлхийн үзэсгэлэн зохион явуулах хороонд болсон ёслолын ажиллагаанд Хятадад нэр нь түгсэн оросын тамирчин оролцлоо. Үзэсгэлэнг зохион байгуулах товчооны ерөнхий захирал Хун Хао-ийн үзэж байгаагаар үзэсгэлэнгийн үзэл санааг Орос улсад төдийгүй дэлхий дахинаа түгээн дэлгэрүүлэхэд харайлтын тамирчны үзүүлсэн гарамгай амжилт тустай юм. Их Британийн дуучин Сара Брайтман, хятадын нэрд гарсан сагсан бөмбөгч Яо Мин нарыг урьд ЭКСПО-ийн элчээр сонгож байжээ.