Европын Холбоо банк, компанийн удирдлагыг хэтрүүлэн шагнаж байгаа эсэхэд тавих хяналтыг чангалахыг эдийн засгийн томоохон гүрнүүдэд уриалж байна. Ирэх долоо хоногт америкийн Питтсбург хотод цуглах “их хорийн” орнуудад өргөн барих Европын Холбооны төрийн тэргүүн нарын мэдэгдлийн төсөлд энэ тухай өгүүлжээ. Өнөөдөр болох Европын Холбооны дээд хэмжээний уулзалтаар баримт бичгийг уялдуулна. Урт хугацаанд компанийн үйл ажиллагааны үр дүнд харгалзан бизнес удирдагчдыг шагнах ёстой гэж мэдэгдэлд дурдсан байна.