Оросын 14 бүс нутаг оны төгсгөлд шинэ захирагчаа сонгоно. “Нэгдсэн Орос улс” намын удирдлага нэр дэвшигчээ өнөөдөр ерөнхийлөгч Д.Медведевт танилцуулж байна. Ерөнхийлөгчийн санаачилгаар өөрчлөлт оруулсан шинэ дүрмээр орон нутгийн хууль тогтоох байгууллагад олонхийн суудалтай улс төрийн намууд бүс нутгийн тэргүүний албан тушаалд гурван хүн нэр дэвшүүлэх эрхтэй юм. Нэр дэвшигчийн сайшаасан тохиолдолд бүс нутгийн парламент батална. Хэрэв бүх нэр дэвшигчийг хэрэгсэхгүй бол төрийн тэргүүнд шинэ нэр дэвшигчийн танилцуулна. Энэ дүрмээр улс төрийн намын гүйцэтгэх үүрэг, сонгогчдын өмнө хүлээсэн хариуцлагыг нэмэгдүүлнэ. Урьд бүс нутгийн захирагчийг бүх нийтийн санал хураалтаар сонгодог байсан юм.