Орос улсын Гадаад хэргийн дэд сайд Александр Яковенко ЮНЕСКО тэргүүлж болох юм. Олон улсын энэ байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшсэн есөн хүний нэг нь оросын дипломатч юм. Ерөнхий нарийн бичгийн даргын сонгууль өнөөдөр Парис хотноо болж байна. 58 орны төлөөлөгч нууц санал хураалтаар ерөнхий нарийн бичгийн даргын сонгоно. Нэр дэвшигч ялалт байгуулахад 30-аас багагүй орны дэмжлэг авах ёстой юм. Алжирын Гадаад хэргийн сайд асан Мохммед Буджауи, Египетийн соёлын сайд Фарук Хосни, Еврокомиссар Бенита Ферреро-Вальднер нар Яковенкотой өрсөлдөж байна. ЮНЕСКО-ийн шинэ ерөнхий нарийн бичгийн дарга 4 жилд олон улсын томоохон байгууллагыг удирдана. Энэ байгууллагын таван хөтөлбөр боловсрол, байгалийн болон хүмүүнлэгийн шинжлэх ухаан, соёл, харилцаа холбоо, мэдээллийг хөгжүүлэхэд чиглэсэн юм.