АНУ-д А/Н1N1 томуугийн эсрэг вакциныг бөөнөөр үйлдвэрлэж эхэллээ. Эмийн дөрвөн компани эмийг үйлдвэрлэх эрх авсан гэж Эрүүлийг хамгаалах сайд Кэтлин Себелиус уламжлав. Ойрын саруудад вирус өөрчлөгдөхийг тэр үгүйсгээгүй бөгөөд тэгвэл вакцины томъёололыг нэмж боловсруулах шаардлагатай гэнэ. Дэлхийн эрүүлийг хамгаалах байгууллагын мэдээлснээр янз бүрийн оронд томуугаар өвдсөн хүмүүсийн тоо 285 мянгаас давж, тэднээс 3700 хүн нас барсан юм. Орос улсад томуугаар 319 хүн өвджээ. Оросын эмч нар А/Н1N1 томуугийн эсрэг вакциныг хэдийн туршсан бөгөөд 12-р сард нийлүүлнэ.