Японы ардчилсан намын удирдагч Юкио Хатояма тус улсын шинэ ерөнхий сайд боллоо. Парламентын онц хуралдааны олонхийн саналаар түүнийг өнөөдөр энэ албан тушаалд баталсан байна. 8-р сарын 30-нд болсон ард нийтийн сонгуульд ардчилсан намынхан үнэмлэхүй ялалт байгуулсны дараа Хатоямаг энэ албан тушаалд сонгожээ. Улс орныг 50 гаруй жил удирдсан либерал-ардчилсан намын оронд гол сөрөг хүчин засгийн эрхэнд гарлаа. Хатояма 62 настай. Японы бүх улс төрчдөөс тэр Орос улстай хамгийн нягт холбоотой нэгэн. Түүний өвөө 1956 онд ерөнхий сайд байхдаа Москва хотноо хоёр орны дайныг эцэслэсэн хамтарсан тунхаглалд гарын үсэг зурж, хоёр орны дипломат, эдийн засгийн харилцааг сэргээсэн юм. Хатояма “Япон-Оросын” нийгэмлэгийг олон жил тэргүүлсэн юм.