НАТО-ийн шинэ ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен Европын аюулгүй байдлыг бэхжүүлэх, эвсэл болон Москвад нүүрлэж байгаа аюул заналтай тэмцэхэд Орос улстай “урьд байгаагүй, урьдчилан тогтоогоогүй яриа хэлэлцээ” хийх байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Тэрээр “Файнэншл таймс” сонинд өгсөн ярилцлагадаа, Афганистаны асуудал, дээрэм, террорист аюул занал зэрэг салбарт талууд стратегийн бодит түншлэлийг хөгжүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэсэн юм. Украиныг элсүүлж НАТО-г өргөжүүлэх, өнгөрсөн жил Кавказд болсон мөргөлдөөний үр дагаврын тухайд Орос, НАТО санал зөрөлдөж байгааг Расмуссен тэмдэглэв. Орос улсад үүнд түгших хууль ёсны шалтгаан байгааг бид харгалзах ёстой хэмээн НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдэв. Тэрээр Москватай энэ асуудал болоод ерөнхийлөгч Д.Медведевийн санал болгосон Европ дахь аюулгүй байдлын шинэ бүтцийг хэлэлцэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.