Эрхэм сонсогчид оо, бид Халх голын ялалтын 70 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдааны шагналт байранд шалгарсан хүмүүсийг 7-р сард зарласныг та бүхэн санаж байгаа бизээ. Энэ “Оросын дуу хоолой радио” болон “Монголын дуу хоолой” радиогийн хамтарсан анхны радио төсөл байсан юм. Монгол анд нөхдийн хамт Монголын анд нөхдийн оросын нийгэмлэг, “Монгол-Орос” найрамдалын нийгэмлэг, “Оросын сан” засгийн газрын бус байгууллага уралдааныг ивээн тэтгэсэн билээ. Олон нийтийн энэ байгууллагууд уралдааны бай шагналыг гаргасан юм.  Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн ерөнхий захирал Наранбаатар 8-р сард энэ уралдаанд түрүүлсэн орос оролцогч Нина Полевойд шагнал гардуулжээ. Москва орчмын тосгоны оршин суугч Жаворонок Николай Ларин, Эрхүүгийн оршин суугч Федор Бражниковт монголын ажил нэгт нөхөд шуудангаар бэлэг илгээсэн байна. “Оросын дуу хоолой” радио ч гэсэн уралдаанд түрүүлсэн монгол сонсогчдод шагнал гардуулахад бэлэн байна. 
Анхаараарай! Бид Халх голын ялалтын 70 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдаанд түрүүлсэн бүх радио сонсогчиддоо хандаж байна. Мэдээж хэрэг гол шагналтнуудад хандаж байна. Эрхэм анд нөхөд өө, та бүхнийг 10-р сарын 6-нд Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд ирэхийг урьж байна. Энэ өдөр тус төвийн бага танхимд 16 цагт шагнал гардуулах ёслол болно. Ёслолын энэ ажиллагаанд оролцохоор Москва хотоос “Оросын дуу хоолой” радиогийн Ази, Ойрх, Дунд Дорнодын орнуудад нэвтрүүлэг цацдаг редакцийн ерөнхий редакторын орлогч Олег Яковлев, Монгол хэлний редакцийн тусгай сурвалжлагч Ольга Павлович нар Монголд хүрэлцэн ирнэ. Шагналт байранд шалгарсан хүмүүс биднийг сонсож байгаа гэж найдаж байна. Улаанбаатар хотын сонсогч Санжийн Дагвадорж, залуу сонсогч Галнэмэхийн Содгэрэл, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын сонсогч, тэтгэвэрт суугаа Дамбын Равданаасамбуу нар гол шагнал хүртжээ. Бид “Найрамдал” радио сонсогчдын клубын идэвхтэн, Монголын нийслэлийн байнгын сонсогч Шагдарсүрэнгийн Цэндтэй уулзах гэж байгаадаа баяртай байна. Тэр асуулт хариултын уралдаанд хамгийн түрүүнд хариултаа илгээсэн юм. “Оросын дуу хоолой” радиог байнга сонсож, сайн бүтээл ирүүлсэн тэтгэвэрт суугаа, Монгол улсын нийслэлийн сонсогч С.Улаан, М.Төмөрбаатар, Ш.Гантөмөр нарт мөн дурсгалын бэлэг гардуулна. Манай мэдээллийн ивээн тэтгэч “Новости Монголии” сонин шагнал гардуулсныг мөн сануулъяа. Уралдаанд оролцсон таван хүнд жилийн турш сонинг үнэ төлбөргүй захиалан унших эрх олгоно. Тухайлбал Улаанбаатар хотын сонсогч Ц.Ванчиндорж, Т.Батжаргал, Ц.Рагчаа, Д.Дэнзэн, Дархан хотын оршин суугч Чимидийн Дорж нарт ийм эрх олгож байна.
Эрхэм анд нөхөд өө, та бүхнийг 10-р сарын 6-нд Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн бага танхимд 16 цагт хүрэлцэн ирэхийг урьж байна. Та бүхэн анд нөхөд, ойр дотны хүмүүстэйгээ хамт ирээрэй. Та бүхэнтэй уулзахад бид баяртай байна.
<сонсох>