Японд тайван хувьсгал дууслаа. Энэ хувьсгал Ардчилсан намын удирдагч Юкио Хатоямын нэртэй холбоотой. Шинэ “улс төрийн гайхамшигийн” зохиогч лхагва гаригт Японыг 54 жилийн турш удирдсан “эдийн засгийн гайхамшгийн эцэг” либерал намыхныг үг дуугүй ялснаа хууль ёсны болголоо. Парламент түүнийг засгийн газрын шинэ тэргүүнээр сонгож, Орос улстай харилцаагаа өөрчилж, япончуудыг хямарлаас гаргахад туслах засгийн газрын бүрэлдэхүүнээ тэр зарлав. Япон улсад шинэ ерөнхий сайдаас бараг гайхамшигт үйл хийхийг хүлээж байна. Тэрээр илбэчний хувиар ажиллаж, либерал ардчилсан намынхан дөнгөөгүй зүйлийг хийхэд бэлэн байна. Тээш хүнд хэдий ч, бариулгүй бололтой. Ажилгүйдлийн түвшинг бууруулж, хүн ам хурдан хөгширч байгаагаас тэтгэврийн системийн ачааллыг бууруулах, дэлхийн баян орны нэг тус улсын улсын их өрийн өсөлтийг зогсоох хэрэгтэй байна. Шинэ ерөнхий сайд хэр үр нөлөөтэй ажиллах, ялангуяа сонгуулийн өмнө хүнд суртал, түшмэдийн үүрийг уудлахаар амласнаа хэр үр нөлөөтэй биелүүлж байгаагаар япончүүд түүнийг дүгнэх бололтой. Улс төрч Юкио Хатоямын зарласан ирээдүйн чиглэл нь Москватай тогтоосон харилцааны хөгжилд шинэ түлхэц өгөх юм. Ийм хүний тухай Орост ийм хувь заятай хүн гэж. Түүний өвөө Итиро Хатояма хоёр талын харилцаанд чухал хувь нэмэр оруулсан хүн юм. Тэрээр улс төрийн хүчтэй дарамт шахалтыг үл хайхран дэлхийн хоёрдугаар дайнд ялагдсан Япон улс болон энэ дайнд ялсан ЗХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоох 1956 оны түүхэн тунхаглалд гарын үсэг зуржээ. Хөрш хоёр улс өнөө хир ийм харилцаатай байна. Харин нутаг дэвсгэрийн маргааны улмаас Орос, Япон улсын хооронд өнөө хир энхийн гэрээ байгуулаагүй юм. Ойрын үед нутаг дэвсгэрийн маргааныг шийдэхэд Орос улсын удирдлагатай итгэлцлийн харилцаа тогтооно хэмээн шинэ ерөнхий сайд мэдэгджээ. Оросын шинжлэх ухаан академийн Алс Дорнодын хүрээлэнгийн Япон судлалын төвийн удирдагч Валерий Кистанов түүнтэй ийнхүү мэтгэлцэж байна. 
Тэрээр Япон, Орос улсын хооронд харилцааг сайжруулахад амжилт гаргахыг чармайж байна. Тиймээс энэ мэдэгдлийг бүрэн таамаглах боломжтой. Тэр хагас жил, эсвэл жил хэмээн хугацаа тогтоовол өөр хэрэг. Тэр манай улсын удирдлагатай итгэлцлийн хувийн харилцаа тогтоохыг оролдож байгаа хэмээн ярьж байгаа ч, нутаг дэвсгэрийн маргаан зэрэг ийм төвөгтэй асуудлыг ийм богино хугацаанд шийдэнэ гэдэгт би эргэлзэж байна. Энэ асуудлыг шийдэж, энхийн гэрээнд гарын үсэг зурахын тулд боломжтой бүхнийг хийнэ. Үнэхээр ээдрээтэй асуудал. Япон улс нэг талын шийдвэрээр нутаг дэвсгэрийн асуудлаарх хуулинд өөрчлөлт оруулсны хариуд Орос улсын парламент хатуу мэдэгдэл хийсэн билээ. Миний бодлоор ноён Хатояма Японы гадаад бодлогын стратегид Орос улсын эзлэх хувийн жин маш байгааг бусдаас илүү ойлгож, энэ алдааг засахыг оролдож байна. Юкио Хятояма улс төрд идеалист хүн гэж үздэг. Тэр энэ чанараараа улс төрийн сөрөг хүчний хийж чадаагүйг Орос улстай тогтоосон харилцаанд хийж болох юм. Тэр өвөө шигээ зөрүүд, цөхрөлтгүй хирнээ бусдыг сонсож чаддаг нэгэн. Сүүлчийн чанар нь Орос улстай хийх яриа хэлэлцээнд нэн чухал билээ.