“Оросын төмөр зам” комани 12-р сарын 18-нд Москва-Санкт-Петербург чиглэлд “Сапсан” хурдны галт тэргийг ашиглахаар төлөвлөж байна. “Оросын төмөр зам” компанийн салбар Октябрийн төмөр замын ерөнхий инженер Владимир Зиннер Санкт-Петербургт энэ тухай мэдэгдлээ. “Сапсан” галт тэрэг 3 цаг 45 минутанд энэ замыг туулна. Одоо дундаж хурдаар цагт 200 км хөдлөхөд дор хаяж 4 цаг 30 минутанд энэ замыг туулж байна. Эхлээд хоёр чиглэлд галт тэрэг хоногт 3 цаг зорчино.