Узбекистан дэлбэрэх хэрэгсэл, байлдааны нөөц, зэвсгийн хууль бус наймаатай тэмцэх тухай ШХАБ-ын гишүүн орнуудын гэрээг нэмэлт тайлбартайгаар баталлаа. Тус бүгд найрамдах улсын албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өнөөдөр энэ баримт бичгийг нийтэлжээ. Узбекистаны ерөнхийлөгч Ислам Каримов өчигдөр энэ баримт бичигт гарын үсэг зурсан юм. Узбекистан үндэсний хууль тогтоомжид үл харшлах хэсэгт хамтран ажиллана хэмээн тэмдэглэжээ.