Орос улсын Номхон далайн флот Сомалийн дээрэмчдийн эсрэг тэмцэх хөлөг онгоцны шинэ отряд бүрдүүлж байна. Номхон далайн флотын командлагч дэд адмирал Константин Сиденко өнөөдөр ийм зарлигт гарын үсэг зурав. Африкийн эвэр орчмын орнууд 7-р сарын 30-аас “Адмирал Трибуц” хөлөг онгоц эсэргүүцэгч хөлөг, хоёр дагалдах хөлөг бүхий бүрэлдэхүүнтэй хөлөг онгоцны гурав дахь отряд байлдааны манаанд гарна. Олон улсын даалгавар 10-р сард дуусана. Оросын байлдааны хөлөг онгоцууд 2009 оны 1-р сараас далайн аюултай хэсгээр оросын болон гадаадын 100 гаруй хөлөг онгоцыг дагалдан явсан юм. Дээрэмчид хөлгийг булаан эзлэх хэд хэдэн оролдлогыг таслан зогсоожээ.