Абхаз, Өмнөд Осетийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх асуудалд Орос улс Венесуэлд ямар нэг дарамт шахалт үзүүлээгүй гэдэгт Улсын Думын олон улсын асуудал эрхэлсэн хорооны дарга Константин Косачев итгэлтэй байна. Венесуэлийн ерөнхийлөгч кавказын бүс нутагт Гүрж, АНУ-ын үүргийг хэрхэн үнэлж байгаад тулгуурлан ийм сонголт хийсэн гэж Константин Косачев үзэж байна. Уго Чавес АНУ-ын талаар хатуу байр суурь баримталдаг. Харин АНУ Саакашвилийн дэглэмийг бэхжүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэж, шууд биш юм гэхэд тойруу замаар өнгөрсөн оны 8-р сард болсон үйл явдалд Саакашвилийн дэглэмийг өдөөн хатгасан гэж оросын депутат тодруулав.