Нийгмийн ядуу давхаргын эрэлтийг дэмжсэнээр дэлхийн хямарлаас гарах, Орос, АНУ болон бусад орны эдийн засгийн байдлыг дээшлүүлэх хөтөлбөр болж болох юм. Орос улсын ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович хямарлын ойг тохиолдуулан Москва дахь Олон улсын их сургуульд хэлсэн үгэндээ энэ тухай дурдав. Одоо амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур амьдралтай хүмүүсийн амьдралыг дээшлүүлэх нь энэ загварын гол бүрэлдэхүүн хэсэг юм. Нийгмийн давхаргын ялгаа асар их Орос, АНУ-ын хувьд ийм төлөвлөгөө нэн чухал гэж ерөнхийлөгчийн туслах үзэж байна. Нийгмийг шинэчлэх зорилтыг хэрэгжүүлэх нь эдийн засгийг төрөлжүүлэх, мөн хямарлаас нэн хурдан, амжилттай гарах урьтал нөхцөл хэмээн Аркадий Дворкович үзэж байна.