21-р зуунд дэлхийн хямарлын “хүйтэн усанд орж” сэхээ орсон хүн төрлөхтөнд ухаалаг, зохистой бодлого шаардлагатай байна. Д.Медведевийн илтгэлийн энэ сэдэв “Орчин цагийн төр улс болон олон улсын аюулгүй байдал” сэдэвт бага хурлын хэлэлцүүлгийн өнгө аясыг тодорхойллоо. Оросын төв хэсгийн эртний хот Ярославльд даваа гаригт болсон бага хуралд 18 орны 500 гаруй улс төрийн зүтгэлтэн, эрдэмтэн, улс төрч оролцжээ. Орос улсын ерөнхийлөгчөөс гадна Испани, Францын ерөнхий сайд зэрэг хүндэт зочид бага хуралд оролцов. Өнгөрсөн үеэс улбаатай цаашдын хөгжилд саад болж байгаа үл итгэх байдал, хоосон санаархалаас дэлхий ертөнц ангижирах цаг болсон. Төр улсын прагматизм улс төрийн салбараас ухар мөчид бүхнийг үлдэн шахах хэрэгтэй гэдэгт Д.Медведев итгэлтэй байна.  Нэг талаас үндсэрхэг үзлийн аюултай хоосон санаа, ангийн тэмцлийн атгаг санаа, нөгөө талаас дэлхийд ноёолох утгагүй төслийг дэлхийг хамарсан халифат, эсвэл ивээлт ноёрхол хэмээн янз бүрээр нэрлэсэн байгаа, мөн цэргийн ажиллагааг хэт дөвийлгөн зөвтгөх, хүмүүсийн эрх, эрх чөлөөг нухчин дарах, хууль бус дурын үйл ажиллагаа энэ бүхнийг өнгөрсөн үед орхих хэрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэхээс хэлэхэд хялбар болохыг би ойлгож байна. “Дэлхийн бодлогод Орос улс” сэтгүүлийн ерөнхий редактор Федор Лукьянов цаг хугацаа аяндаа төөрөгдлөөс ангижируулна гэж үзэж байна. Төр засаг институтын хувьд олон улсын амьдралаас аажмаар арилж байна хэмээх 1990-ээд оны бүтэшгүй санааг амьдрал няцаалаа. Хямарал үүнийг дахин баталлаа. Ерөнхийлөгч Д.Медведев, Испанийн ерөнхий сайд Сапатеро, Францын ерөнхий сайд Фийон болон бусад олон сэхээтнүүд энэ тухай ярьж байна. “Кока-Кола” ундаа мэт экспортлох боломжтой ардчиллын төгс загвар байгаа хэмээн өрнөд тэр дундаа АНУ итгэлтэй байгаа өөр нэг бүтэшгүй санаа утаа мэт түгж байна. Жорж Бушийн засаг захиргааны үед энэ байр суурийг америкийн засаг захиргааны үйл ажиллагаа гэж үзэж байсан бол Барак Обамын багийг үүнд сэжиглэх аргагүй. Форумын хэлэлцүүлгийн талбарын зохицуулагчдын нэг, улс төр судлаач Глеб Павлоский ийм бодолтой байна. Орос улсын тухайд сүүлийн 20 жил ардчиллыг цогцлуулахад зөрчилтэй байсан. Шинэ нийгмийн нийгмийн бааз суурийг байгуулахад энэ саад болохгүй гэж улс төрч үзэж байна. Орос улсад энэ хугацаанд 20 жил байгаагүй шинэ анги давхарга үүсч бий болсон. Энэ бол бүтээлч, зорилготой, дэлхийг хамарсан шинжтэй, мөн ардчилсан байдлаар сэтгэдэг дунд анги юм. Энэ анги давхаргад дэлхий дахинаа нээлттэй, дэлхийн тэргүүлэх улсын нэг шинэ Орос улс хэрэгтэй. Энэ оросын үндэсний ижил байдлын чухал хүчин зүйл юм. Өнөө үед улс орнууд бие биенийхээ гадаад төдийгүй дотоод бодлогыг шүүмжлэлтэй үнэлэх эрхтэй гэсэн санаа форумын үеэр хэлж байв. Харин хамгийн хүчтэй, дэлхийн хамгийн хүндтэй улс байсан ч, дүрмээ бусдад тулгах эрхгүй. Дэлхийн бүх улс төрчийн оролцоотой чөлөөт хэлэлцүүлгээр энэ дүрмийг боловсруулна. Тэгвэл энэ дүрэм хэрэгжинэ.