АНУ НҮБ-ын хүний эрхийн асуудал эрхэлсэн Зөвлөлийн бүрэлдэхүүнд элслээ. Өнгөрсөн даваа гаригт Женевт болсон Зөвлөлийн дээд түвшний чуулганд АНУ-ын олон улсын байгууллагын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн даргын туслах Эстер Бриммер оролцсон юм. НҮБ-ын энэ байгууллагад АНУ идэвхтэй, үр бүтээлтэй оролцогч байна гэж тэр амлав. Ерөнхийлөгч Жорж Буш тэргүүтэй АНУ-ын өмнөх засгийн газар Зөвлөлийн ажилд оролцохоос татгалзаж, энэ байгууллагыг эрс шүүмжилж байсан юм. Хүний эрхийн салбар дахь “албаны жагсаалт” “төгс бус” болохыг америкийн дипломатч хүлээн зөвшөөрө