Хятадын засгийн газар БНХАУ-аас авдаг автомашины бүрхэвчийн импортын татварыг АНУ нэмэгдүүлсэн талаар ДХБ-д нэхэмжлэл гаргав. ДХБ-ын төлөөлөгч энэ тухай мэдэгдэв. АНУ-ын худалдааны комисс хэсэг хугацааны өмнө Хятадаас авдаг автомашины бүрхэвчийн импортын татварыг 55 хувиар нэмэгдүүлэхийг шаардсан өргөх бичгийг тус улсын засгийн газарт өргөн барьсан юм. Ерөнхийлөгч Барак Обамын 9-р сарын 11-нд гаргасан шийдвэрээр импортын татварыг нэмэхэд, энэ хэмжээ 33 хувиар өссөн байна. АНУ-ын авч байгаа арга хэмжээ нь “дотоодын зах зээлийг хамгаалах бодлого”, “ДХБ-ын хэм хэмжээг” зөрчсөн хэрэг гэж Бээжин үзэж байна.