“Оросын дуу хоолой” радио компани 80 жилийнхээ ойгоор оросын радио нэвтрүүлгийг гадаадын орнуудад цацсан түүх, ажилтнуудаа үргэлжлүүлэн танилцуулсаар байна. Тэдний олонх нь энэ үйл явдлын гэрч төдийгүй, тэр хамгийн хүнд үеийн үйл явдалд оролцсон юм. Манай өнөөдрийн баатар Европ, Латин Америкийн орнуудын испани хэлээр нэвтрүүлэг цацдаг редакцийн ерөнхий редакторын орлогч Леонард Косичев юм. Тэрээр 1970-1973 онд Чили дахь ЗХУ-ын Улсын теле радиогийн сурвалжлагч, дэлхийн түүхэнд генерал Пиночетийн цэргийн эргэлт хэмээн тэмдэглэгдсэн цус урсгасан төрийн хуйвалдааны гэрч болсон юм.  “1973 оны 9-р сарын 11-нд бусад чиличүүдийн адилаар шинэ өглөө эхэлдэг радиогийн хөгжмийн нэвтрүүлгийг сонсож байлаа гэнэт бүхний сонсох дуртай нэвтрүүлгийн хөнгөн уянгын аялгуу тасарч, эфирт бадрангуй марш, үл танин нэвтрүүлэгчийн дуу хоолой түрэн орж ирлээ. Шөнө бүрэлдэн тогтсон цэргийн хунт ерөнхийлөгч Сальвадор Альендэгээс бүрэн эрхээ нэн даруй өгөхийг шаардаж, Сантьяго хотын оршин суугчдыг орон гэрээсээ гарахгүй байхыг зөвлөсөн мэдээлэл радиогоор дамжуулсан байжээ. Энэ латин Америкт тохиосон цэргийн хамгийн хэрцгий цэргийн эргэлтийн нэг байсан. Генерал Аугусто Пиночетийн хунт засгийн эрхэнд гарсан юм. Социалист үзэл санаатай Сальвадор Альендын үндсэн хуульт засгийн газрыг ийнхүү түлхэн унагасан. “Ла Монеда” ерөнхийлөгчийн ордонд дайрах үеэр ерөнхийлөгч амь үрэгдсэн юм”. Пиночет Чилийн төрийн эрхэнд гарсны дараа бүгдийг хоморголон баривчилж, нэгжиж эхэлсэн. Сантьяго дахь Леонарда Косичевийн сурвалжлагчийн товчоонд хөл, толгойг нь эргэтэл нэгжлэг хийж, өөрийг нь баривчилсан юм. “Сальвадора Альендийн чиличүүдэд хандан хэлсэн сүүлчийн үгийг би азаар хадгалсан нь хамгийн их завшаан байсан” гэж Леоанрд Косичев ярив.  Энэ их сонирхолтой баримт. “Ла Монеда” ордны эргэн тойронд байлдаан эхэлсэн хойно Альден үг хэлсэн юм. Тэсрэх бодис дэлбэрч, сум исгэрч байгаа нь түүний дуу хоолойны цаана сонсогддог. Ерөнхийлөгч тэр үед гайхалтай бие барьж, үг хэлсэн байдаг. Тэрээр хэлэхдээ: “Түүхийн энэ уулзар дээр би огцрохгүй. Намайг ард түмэн сонгосон тул бууж өгөлгүй амиа өргөхөд бэлэн байна”. Сурвалжлагчийн товчоог нэгжиж эхэлбэл хальс хэрхэх бол хэмээн би зовж байлаа. Төрийн эргэлт болсноос долоо хоногийн дараа намайг чилийн эсрэг суртал ухуулга явуулж байна хэмээн буруутган баривчилсан юм. Хяналтанд, мөн цагдан хорьж байсан хэвлэд мэдээлж байгаагүй Чилид болсон үйл явдал тухайлбал хэлмэдүүлэлт, аллага зэргийг бид мэдээлж байсан. Би баривчлагдахаасаа нэг хоногийн өмнө энэ үнэ цэнэтэй хальсаа элчин сайдын яаманд хүргэсэн байсан. Элчин сайдын яамны хүчин чармайлтаар намайг суллаж, хальсаа ч хадгалж чадсан. Леонард Косичев Москвад ирээд энэ бичлэг, сурвалжлага радио, телевиз, мэдээж хэрэг гадаадад нэвтрүүлэг цацдаг радиогоор дамжуулсан. “Москвагийн радио” Альендийн сүүлчийн үгийг дэлхий дахинаа хүргэнэ…. Манай эх орны хөдөлмөрчин ардаа! Би Чилид, манай орны хувь заяанд итгэж байна. Засгийн эрхэнд урвагчид гарсан энэ бараан, гашуун цагийг бусад чиличүүд даван туулна. Сайн сайхан нийгмийг цогцлуулахын тулд шударга хүн явах өргөн зам дахин нээгдэх тэр мөч ойрхон байгааг мэдээрэй. Чили улс мандан бадраг! Чилид цэргийн эргэлт гарсны дараахан “Москвагийн радиогоор” “Сонс, Чили” испани хэлээр шинэ нэвтрүүлэг цацах болсон юм. Чилийн цагаачид тухайлбал нэрд гарсан сэтгүүлч, зохиолчид энэ нэвтрүүлгийг бэлтгэж байлаа. Тэд оросын ажил нэгт нөхдийн дэмжлэгээр Чилийн байдлын тухай, цэргийн дарангуйллын эсрэг тэмцэл, Пиночетийн дэглэмийн бусармаг үйлдлийг илрүүлж байв. Алс Москвагаас дамжуулж байсан энэ нэвтрүүлэгт мэдээж хэрэг цэрийн хунт онц эгдүүцсэн. Тэд нэвтрүүлэг дамжуулахыг зогсоохыг оролдсон ч, чадаагүй. “Сонс, Чили” нэвтрүүлгийг ганц ч өдөр алгасалгүй бараг 17 жилийн турш 1973-1990 хүртэл эфирээр цацсан. Олон жилийн дараа 2002 онд (Пиночет төрийн эрхээс буусны дараа иргэний хоёр дахь төрийн тэргүүн) Чилийн ерөнхийлөгч асан Эдуардо Фрей Тагле Москвад айлчлахдаа “Оросын дуу хоолой” радиод ирж, “Сонс, Чили” нэвтрүүлэг дамжуулж байсан студийг үзүүлэхийг хүссэн юм. Тэрээр засвар хийж байсан давчуу өрөөнд ороод, “Танай радио манай түүхийн нэгэн хэсэг болсон” хэмээн гайхалтай үг хэлсэн гэж Леонард Косичев ярилаа. Үнэхээр ч тийм. “Москвагийн радио” тэр хүнд үед чиличүүдийн гол радио болсон юм. Пиночетийн тогтоосон онц хэрцгий цагдан хорисон нөхцөлд Москвагийн нэвтрүүлэг эрх чөлөөний балга ус мэт байсан. Нэвтрүүлгийн хөтлөгч Екатерина Олевскийн дуу хоолойд бүх чиличүүд дурлаж, охидод түүнийг хүндэтгэн Катя хэмээн нэр хайрлах болсон юм. Екатерина Олевская энэ оны 5-р сард хорвоог орхисон билээ. Энэ харамсалтай мэдээ чилийн олон нийтийг цочроосон. Чилийн сэтгүүлчдийн холбоо “Катягийн дурсгалд” түүний дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ зохиосон гэж Леонард Косичев ярилаа. Чилийн ерөнхийлөгч Мишель Бачелетийн 2009 оны 7-р сарын 1-нд Катя Олевскийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд оролцогчдод хандан хэлсэн үгийн хэсгээс уншмаар байна. “Эрхэм анд нөхөд өө, Олон чиличүүдийн адилаар энэ дуу хоолойг сонсоод миний сэтгэл хөдөлдөг. Энэ дуу хоолой айдас хүйдсийн харанхуйд нарны туяаг санагдуулж байсан. Өөрөөр сэтгэх эрхгүй байсан тэр үед энэ дуу хоолой бид ганцаараа биш болохыг хэлж байсан. Дөнгөж сонсогдох төдий транзисторыг айл өрх, сүм зэрэг хүмүүс цугладаг газар сонсдог байлаа. “Москвагийн радио” Чилид зориулсан долоо хоног тутмын нэвтрүүлгээ эхэлж байна хэмээн Катягийн зарлах зүйрлэшгүй дуу хоолойг амьсгаа даран сонсож, цэргийн хунт юу нууж, юу хоргилож байгааг мэддэг байлаа. Энэ үг, төрийн дууллын зөөлөн эгшиг, энэ зүйрлэшгүй дуу хоолой, энэ транзистор бүгд ямар нэг найдлага төрүүлж байсан. Чилид үлдсэн, эх орноосоо хөөгдсөн тэр хүмүүст Катя бидний горьдлого, шаналал, эсэргүүцэх зүрх сэтгэлийг илэрхийлж байсан. “Чилийн нэгдүгээр радио” хэмээн бид шивнэн ярьдаг байсан тэр радиогоор Катягийн дуу хоолой сонсогддог байсан.  Тэр хүнд жилүүдэд “Москвагийн радио”-ийн нэвтрүүлгийг сонсож байсан чиличүүд “Оросын дуу хоолой” радиог үргэлжлүүлэн сонсож байна. Манай радио компани испани хэлээр Европ, латин Америкийн 20 оронд нэвтрүүлгээ цацаж байна.
“Оросын дуу хоолой” радио ойгоороо анх удаа орос хэлээр нэвтрүүлэг цацадаг олон улсын наадам зохион байгуулна. Энэ наадамд “орос хэлээр” нэвтрүүлэг цацдаг бүх радиог урьж байна. Энэ тэмдэглэлт үйл явдал 11-р сарын 2-3-нд болно. Латин Америкийн зочдоо бид хүлээж байна. 
<сонсох>