НАТО талибан хөдөлгөөний зэвсэг этгээдүүдийн булаан авсан шатахуун тээгч хоёр машинд 9-р сарын 4-нд агаараас цохилт өгөх үеэр 69 зэвсэгт этгээд, энгийн 30 хүн амь үрэгджээ. Телевизийн Би-Би-Си компани Афганистаны мөрдөн шалгагчдын мэдэгдлээс иш татан уламжлав. НАТО-ийн төлөөлөгчид эвслийн цэргийн ажиллагааны улмаас энгийн хэд хэдэн оршин суугч амь үрэгдсэн хэмээн баталж байсан ч, мөрдөн шалгалтын үр дүнг өнөө хир нийтлээгүй юм. Афганистаны хойд хэсгийн Кундуз мужид эмгэнэлт үйл явдал тохиожээ. Зэвсэгт этгээдүүд шатахуун авч, ойр орчмын тосгоны хүмүүс тэдэнтэй нэгдэх үеэр Германы нисэх онгоц шатахуун тээгч машинд агаараас цохилт өгсөн юм. Алан хядах ашиллагаанд шатахуун тээгч машиныг ашиглаж болзошгүй хэмээн болгоомжлон агаараас цохилт өгсөн гэж НАТО-ийн төлөөлөгч хэлсэн юм.