Бородины талбарт 1812 онд болсон эх орны дайны шийдвэрлэх тулалдааны 197 жилийн ойг тохиолдуулан түүхэн тулалдааныг сэргээн үзүүлэх тоглолт боллоо. Тэр үеийн тулалдааныг харуулсан жүжигчилсэн тоглолтыг үзэхээр Орос улс болон гадаадаас 110 мянган зочин иржээ. Цэрэг-түүхийн томоохон клубын удирдагчид Бородины тулалдааны жүжигчилсэн тоглолтыг найруулсан байна. Жүжигчилсэн тоглолтод оролцож байгаа хүмүүс өөрсдийн гараар хувцсаа оёжээ. 18 зэвсэгтэй 800 явган цэрэг, 150 морьт цэрэг, 100 их бууч зэрэг 1000 гаруй хүн хоёр зуун жилийн тэртээх цэргийн урлагийг харууллаа.