(Микрофоны урд Халх голын ахмад дайчин, японы халдан түрэмгийлэгчдийг ялсны 70 жилийн ойн Монголд болсон ёслолын ажиллагаанд оролцсон, чөлөөнд гарсан хурандаа Николай Богданов оролцож байна)
ЗХУ, БНМАУ, Япон улс 70 жилийн тэртээ 1939 оны 9-р сарын 15-нд Халх голд байлдааны ажиллагааг зогсоох тухай гэрээнд гарын үсэг зурсан юм. Японы милитаристуудын БНМАУ-ын эсрэг зарлаагүй дайн буюу дөрвөн сар үргэлжилсэн цус урсгасан тулалдаан дууссан билээ. Энэ дайнд зөвлөтийн цэрэг холбоотны үүргийнхээ дагуу оролцсон юм. Улаан арми болон монголын цэргүүд дайсны халдлагыг таслан зогсоож, түүнд мөхлийн цохилт өгсөн. Монгол, Орос улсад Халх голын ялалтын 70 жилийн ойг өргөн тэмдэглэж байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Монгол улсад айлчлах үеэр Улаанбаатар хотод болсон ёслолын ажиллагаанд Москва хотод оршин суугаа Халх голын тулалдааны хоёр ахмад дайчин оролцсон юм. Тэдний нэг, чөлөөнд гарсан хурандаа Николай Григорьевич Богдановтай манай тусгай сурвалжлагч Ольга Иванова уулзсан байна. Ахмад дайчны ярьснаар тэр Омскийн цэргийн ерөнхий командлалын сургуулийг дөнгөж дүүргэсэн “сахалгүй” дэслэгч байхдаа Халх голд очжээ. Одоо Николай Григорьевич 89 настай.
Николай Григорьевич, Монголд болсон ойн арга хэмжээнд таныг хэрхэн хүлээж авсан бэ?
Биднийг гайхалтай, чин сэтгэлээсээ элгэмсэг дотно хүлээж авсан. Монгол улсын удирдлага, “Монгол-Оросын” найрамдалын нийгэмлэгт талархаж байна. Халх голын тулалдаанд оролцсон Монголын ахмад дайчидтай мартагдашгүй уулзалт, залуустай хийсэн уулзалт надад их сайхан санагдсан. Бид Оросын ертөнц сангийн Орос хэлний төвийн нээлтэнд оролцсон. Охид, хөвгүүд бүгд “Оросоор ярина” бичигтэй цамц өмнссөн байсан. Энэ хэлийг сонирхож эхэлсэн нь таатай байна.
Николай Григорьевич, та Халх голын тулалдаанаас хойш анх удаа Монголд ирж байгаа юу?
Би Монгол Улсад 1989 онд Ялалтын 50 жилийн ойг тэмдэглэхэд очсон. Тэр үед 30 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид очиж байсан. Энэ удаа гурвуулаа ёслолын арга хэмжээнд оролцлоо. Цаг хугацаа авахаа авч, Халх голын тулалдаанд оролцсон дайчид улам цөөрсөөр байна. Гэхдээ Халх голын тулалдаан, мөн манай ахан дүүгийн цусан барилдлагыг, тэр тулалдаанд оролцсон хүмүүс хорвоогоос халисан ч, мартагдахгүй гэж би бодож байна. Үүнийг мартаж болно гэж үү? Халх голд зөвлөлтйн 57 мянган цэрэг дайтаж, 25655 хүн дайны талбарт, эмнэлэгт амь насаа алдаж, сураггүй болж, шархадсан юм. Тэр үеийн тулалдаанд зөвлөлтийн хоёр цэрэг тутмын нэг нь хохирсныг энэ тоо илтгэж байна. Халх голын тулалдаанд баатарлаг гавьяа байгуулсан зөвлөлтийн 70 цэрэгт ЗХУ-ын баатар цол олгосон. Мөн гурван хүнийг Баатарын алтын од одонгоор хоёр удаа тус тус шагнажээ. Монголын 11 цэрэг, офицерт Монгол улсын баатар цол олгосон байна. Монгол улсад Халх голын тулалдаан, зөвлөлтийн цэргийг дурсаж, Монгол улсын тусгаар тогтнолын төлөө амиа өргөсөн зөвлөлтийн цэргийг дурсан санаж байна. Би үүнийг дахин мэдэрсэн.
Манай нэвтрүүлэгч Халх голын тулалдаанд оролцсон ахмад дайчин, чөлөөнд гарсан хурандаа Николай Богданов оролцлоо.
<сонсох>