Сэхээтэн, шинжээч, улс төрчид “Орчин үеийн улс, дэлхийн аюулгүй байдал” сэдэвт Ярославльд бож байгаа бага хуралд оролцож байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, Испанийн ерөнхий сайд Хосе Луис Родригес Сапатеро, Францын Засгийн газрын тэргүүн Франсуа Фийон зэрэг төр засгийн дээгүүр тушаалын хүмүүс оролцох тул мэтгэлцээн ямар түвшинд болох нь тодорхой байна. Шинжээч, улс төрийн зүтгэлтнүүдийн оролцсон энэ мэт албан бус уулзалт нь Орос, Өрнөд илүү сайн ойлголцоход тусална. Улс төрийн технологийн шинжээч Алексей Макаркин ийнхүү үзэж байна.  Тэгш үндсэн дээр харилцаа тогтооход ерөнхий үнэт зүйл, ерөнхий тэргүүн зэргийн зорилтыг хайх хэрэгтэй. Гарцаагүй, зайлшгүй санал зөрөлдөөнийг харгалзаж, үүнийг сөргөлдөөн болгон хувиргах ёсгүй. Харилцан ойлголцох, байр сууриа уялдуулах, бие биенээ ойлгоход энэ бага хурал хэрэгтэй. Дэлхийн дорвитой тоглогчдын хооронд сайн харилцаа зөвхөн яриа хэлэлцээгээр бус ерөнхий үнэт зүйлийг ойлгоход тулгуурлана. Түүхэн янз бүрийн орныг холбож байгаа ийм тулгуур үнэт зүйлийн нэг нь ардчилал юм. Үр нөлөөтэй бодлогын сангийн ерөнхийлөгч Глеб Павловский болон Ньюсуик Интернэшнл сэтгүүлийн ерөнхий редактор Фарид Закария нарын удирдах хурал ардчиллын олон янзын туршлага сэдэвтэй байна. Орчин цагт ардчиллын төгс жишигтэй гэж хэн ч баталж чадахгүй. Учир нь ийм жишиг байхгүй хэмээн Глеб Павловский ярив.  Ардчиллын олон янз байдал нь илэрхий. Япон, Энэтхэг, АНУ, Орос улс бие биенээсээ загвараар их ялгардаг. Ижилхэн байх аргагүй. Ямар жишигтэй байх вэ? Ардчилал гэж юуг нэрлэх вэ? Орчин үеийн улс гэж ямар улс байх вэ?
Терроризм орчин үеийн ардчилалын бат бэх байдалд дорвитой сорил боллоо. Ардчиллын үндсийг сэвтээлгүй хэт даврах үзлийн эсрэг хэрхэн тэмцэх вэ? гэсэн төвөгтэй асуултанд төр засаг хариулах хэрэг гарч байна. Үндэсний стратегийн зөвлөлийн хоёр даргын нэг Иосиф Дискин энэ асуудлыг өөрийн удирдах хуралдаанаар хэлэлцэх бодолтой байна.  Олон улсын хамтын нийгэмлэг дэлхийн терроризмын асар их сорилтой тулгарсан. Терроризмыг таслан зогсоох олон улсын шинэ дүрэм боловсруулах шаардлагатай байна.  Янз бүрийн чиглэлийн үзэл санаа бүхий төлөөлөгчид мэтгэлцээнд оролцох тул бага хурал олон талын үзэл санаатай байна. Тухайлбал орчин үеийн ардчилалд зориулсан талбарт Орос улсын “Шударга хэрэг” сөрөг хүчний намын хоёр даргын нэг Георгий Бовт, Кремлийн захиргааны орлогч дарга Владислав Сурков нар оролцоно.