Орос улс “Метеор-М” цаг уурын хиймэл дагуул хөөргөснөөр эргээд сансраас цаг уурыг ажиглах боллоо. Байгууллагын ерөнхий зохион бүтээгч Леонид Макриденко өнөөдөр энэ тухай мэдэгдэв. Түүний ярилцлагыг Роскосмос вэб хуудаст байрлуулжээ. Орос улс 2004 онд ийм боломжгүй болж, гадаадын сансрын аппаратаас цаг уурын мэдээлэл авахаас аргагүй болсон. Одоо цаг уурын хиймэл дагуулыг хөөргөх бэлтгэл ажил Байконурт дуусч байна. “Метеор-М” хиймэл дагуул олон функцтэй. Тухайлбал мөсөн дунд хөлөг онгоцны зам тавих, ашигт малтмалын шинэ оршдос илрүүлэх, газар хөдлөлт, үер зэрэг байгалийн бусад гамшгийн талаар сэрэмжлүүлэх юм. Роскосмосын мэдээгээр цаг уурыг бүрэн гүйцэд таамаглахад дор хаяж хоёр аппаратын мэдээлэл шаардлагатай юм. 2010 оны эхэнд хөөргөхөөр төлөвлөж байгаа “Метеор” цуврал хиймэл дагуулын хоёр дахийг хөөргөхөөр төлөвлөж байна. Цаг уурын хиймэл дагуулын оросын бүлэг 3 аппаратаас бүрдэнэ.