Оросын найруулагч Василий Сигаревын “Газрын сам хорхой” кино Португалийн Ламега хотод ням гаригт өндөрлөсөн “Доуру филм харвест” кино наадамд түрүүллээ. Наадмын дүрмийн дагуу үзэгчид шилдэг киног шалгаруулжээ. Оросын “Кинотавр” наадамд “Газрын сам хорхой” кино түрүүлсэн юм. Сигаревын кинонд бөглүү мужид оршин суугаа эх, охины амаргүй харилцааны тухай өгүүлдэг. Үзэгчид 5 хоног үргэлжилсэн наадмын үер Оросоос гадна Иран, Мексик, Чили болон бусад орны бүтээлийг сонирхосон юм.