Орос улс саран дээр автомат аппаратыг анх удаа амжилттай буулгасны хагас зуун жилийн ойг тэмдэглэж байна. “Луна-2” аппарат 1959 оны 9-р сарын 14-нд дэлхийгээс ЗХУ-ын сүлд бүхий зурагтай дарцаг хүргэсэн юм. Дэлхийн анхны сансрын нисэгч Юрий Гагариныг сансарт амжилттай хөөргөх техникийн шийдвэр гаргахад энэ нислэг түлхэц болсон гэж оросын одон орончид үзэж байна. Сансрын алс холбоог хангах, телеметр мэдээлэл дамжуулах төвөгтэй асуудлыг шийдэхэд “Луна-2” аппарат тус болсон.