Гадаадын улс төрч, бизнес эрхлэгчид Ярославль хотод болж байгаа олон улсын бага хуралд оролцож, дэлхийн аюулгүй айдлыг бүрдүүлэхэд Орос улсын оруулах хувь нэмрийг хэлэлцэнэ. Орос улсын ерөнхийлөгчийн туслах Сергей Приходько форумын урьд энэ тухай мэдэгдэв. “Орчин үеийн улс болон дэлхийн аюулгүй байдал” сэдэвт өнөөдөр нээж байгаа бага хуралд Францын ерөнхий сайд Франсуа Фийон болон Испанийн ерөнхий сайд Хосе Луис Родригес Сапатеро зэрэг 18 орны 500 гаруй эдийн засагч, эрдэмтэн, улс төрч оролцох мэдэгдэл гаргажээ. Дэлхийн эдийн засгийн хямарлыг даван туулах арга зам, Евроатлантын аюулгүй байдлын шинэ бүтэц байгуулах тухай Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев үг хэлэх бөгөөд энэ форумын гол үйл явдал байна. Өнөөдөр Орос улсын төрийн тэргүүн 44 нас хүрч байна.